Өвчтөн асарсны тэтгэмж
2010/12/10


Нийгмийн даатгалын шимтгэлийг 3-аас доошгүй сар төлсөн даатгуулагч эх, эцэг хууль ёсны асран хамгаалагч 0-5 насны хүүхдээ эмнэлэгт сахиж эмчлүүлсэн бол өвчтөн сахисны тэтгэмж олгоно.
 Даатгуулагч өвчтөн сахисны тэтгэмжийг хуанлийн жилд нийтдээ ажлын 30 өдрөөс илүүгүй хугацаанд тооцож олгоно. Тэтгэмжийн хэмжээг ажлын нэг өдөрт 3000 төгрөг байхаар тогтоосон. Харин хорт хавдар болон анх удаа сүрьеэгээр өвчилсөн өвчтөн сахисан бол ажлын 60 өдрийн хугацаанд тэтгэмж олгоно.
Өвчтөн сахисны тэтгэмжийг заавал даатгуулагчид ажил олгогчоор дамжуулан, сайн дурын даатгуулагчид НД-ын байгуулагаас тус тус олгоно. Өвчтөн сахисны тэтгэмж авах өргөдлөө эмнэлгийн хуудас олгосон өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэх шалтгаантай бол 6 долоо хоногийн дотор заавал даатгуулагч нь ажил олгогчдоо, сайн дурын даатгуулагч нь НД-ын байгуулагад тус тус өгнө
 
Төрийн үйлчилгээ
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats