Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
2010/12/08

1.3 Тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь:
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах болзол:
•    Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоох нөхцөл
- 20 жил шимтгэл төлсөн
- Нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн
             Хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоох нөхцөл
- нийтдээ 5 жил шимтгэл төлсөн үүнээс сүүлийн 1 жилд нь тасралтгүй шимтгэл төлсөн байх
•    Тэжээгчээ алдсаны тэтгэврийн эрх үүсэхгүй байх тохиолдол:
- даатгуулагч 5 жилийн 3 жилд нь шимтгэл төлж ажилаагүй бол
- шимтгэл төлсөн хугацаан 5 жилд хүрэхгүй бол
- 5 жил шимтгэл төлж ажилласан боловч үүний сүүлийн 1 жилд шимтгэл төлсөн ажил нь тасарсан бол

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд дараах хүмүүс хамрагдана. Үүнд:
• Эцгээ нас барснаас хойш 280 хоног буюу 9 сар 10 хоногийн дотор төрсөн /мэндэлсэн/ хүүхдийг уул нас барагчийн хүүхэд гэж үзэж хөдөлмөрийн чадваргүй хүүхдийн тоонд оруулаж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно.
• Тэжээгчийн тэтгэвэр авч байгаад 16 насанд хүрч тэтгэвэр нь зогсоогдсон хүүхэд 19 хүртэлх насны хооронд мэргэжлийн сургууль/ өдрийн/ -д элсэн суралцсан бол энэ үеэс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэврийг дахин тогтооно.
• Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч буй хүүхэд бусдад үрчлэгдсэн тохиолдолд түүний уг тэтгэвэр авах эрх нь хэвээр хадгалагдана.
• Тэжээгч нь нас барсан бөгөөд өөр төрлийн тэтгэвэр авдаггүй иргэнд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан  /70 ба түүнээс дээш/ хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгож болно.
• Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч буй хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь өөр өөр асран хамгаалагчийн асрамжинд очиж тус тусдаа амьдрах бол тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгоно. Энэ тохиолдолд тэдгээрт тэтгэврийн хувийн хэргийг тус тусд нь нээнэ.
• Төрүүлсэн болон үрчлэн авсан 16 нас /суралцаж буй бол 19 нас/ хүрээгүй хүүхэд. Үрчлэлт нас барагчийн 60 наснаас дотогш хийгдсэн байна.
• Эрэгтэй нь 60 нас, эмэгтэй нь 55 нас хүрсэн эцэг, эх эхнэр, нөхөр гэх мэт

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс орлогоос дараах хувь хэмжээгээр бодно.


 Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо  Тэтгэвэр бодох хувь хэмжээ хувиар 
 1  3 ба түүнээс дээш бол
 100
 2  2  бол
 75
 3  1  бол
 50
 
Төрийн үйлчилгээ
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats