ҮОМШӨ даатгал
2010/12/10

3.1 Тахир дутуугийн тэтгэвэр тогтоох:
Даатгуулагч нь ҮОМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдаж тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ.
Энэ шалтгаанаар тахир дутуу болсон даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзахгүй. Өөрөөр хэлбэл тухайн даатгуулагч хэдэн жил шимтгэл төлснийг харгалзахгүй гэсэн үг юм.
       Даатгуулагч нь үйлдвэрлэлийн осолд өртөж тахир дутуу болсон тохиолдолд ослын актыг өөрөөр хэлбэл хуулийн 2,3 дахь хэсэгт тохиолдлыг сум, дүүргийн Засаг даргын томилсон байнгын комисс /орон тооны бус/ судлан тогтооно. Уг комиссын бүрэлдхүүнд даатгагч, даатгуулагч, ажил олгогчийн ашиг сонирхолыг тэнцүү тоогоор төлөөлсөн төлөөлөгчдийг болон ослын шинж чанартай холбогдсон мэргэжлийн ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг оролцуулж төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчөөр ахлуулна. 
Комисс нь актыг 4 хувь үйлдэж баталгаажуулна.
Комиссын тогтоосон актыг Хөдөлмөрийн хяналтын болон Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын Улсын байцаагч хянаж батлана.

3.2 Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тотоох:
•    Даатгуулагч ҮОМШӨ-ийн улмаас нас барсан тохиолдолд түүний ар гэрт үлдсэн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоож олгоно.
•    Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан хувь хэмжээгээр тогтооно:

 №  Хөдлөмөрийн чадваргүй гишүүдийн тоо  Тэтгэвэр бодох хувь хэмжээ
 1  Хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш бол  100
 2  Хөдөлмөрийн чадваргүй 2 бол
 75
 3  Хөдөлмөрийн чадваргүй 1 бол
 50


 3.3 Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх:
•    Даатгуулагч нь ҮОМШӨ улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд түүний шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзана ХЧТА тэтгэмж авах эрхтэй.
•    ҮОМШӨ улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид ХЧТА-ны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно.
•    Даатгуулагчийн ХЧТА тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно.
•    ХЧТА тэтгэмжийг тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас, үйлдвэрлэлийн ослын актыг үндэслэнэ.
•    ХЧТА тэтгэмж олгох  хугацааг эмнэлгийн байгууллагын эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр, зөвөлгөөний шийдвэр гарах боломжгүй бол эмнэлгийн ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно.
3.4 Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр олгох:
ҮОМШӨ-н улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд эмчлүүлэхэд ҮОМШӨ-ийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.

•    Хиймэл эрхтэн, засал эмчилгээний төлбөр:
          Даатгуулагч ҮОМШӨ-ийн улмаас тахир дутуу болж МУ-д хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэсэн бол үнийг эхний удаад 100 хувь, хоёр дахь удаад үнийг 50 хувь нийгмийн даатгалын сангаас төлнө.
         Даатгуулагч зайлшгүй шаардлагаар мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээг гадаад оронд хийлгэх тохиолдолд түүний нэг удаагийн үнийг МУ-д хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээний жишиг үнийг баримтлан олгоно. Дээрх тохиолдолд ҮОМШӨ-н улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон даатгуулагчдын дотоод, гадаад хиймэл эрхтэн, засал эмчилгээ хийлгэх төлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 74/116 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасан жишиг үнийг баримталж олгоно.
•    Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр түүнийг олгохдоо даатгуулагч ҮОМШӨ-н улмаас рашаан сувилалд эмчлүүлж сувилуулбал рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд ирэх, очих унааны зардлыг галт тэрэг, авто машины тухайн үед мөрдөж буй тарифыг үндэслэн ҮОМШӨ-н даатгалын сангаас жилд нэг удаа төлбөр гаргуулж болно. /Сувилалтай холбогдсон зардал/
 
Төрийн үйлчилгээ
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats