Тэтгэмжийн даатгал
2010/12/08

2.1 Тэтгэмжийн даатгалын сан:
Тэтгэмжийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийг шимтгэл төлж, ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос дор дурьдсан хувиар бодож олгоно.

   Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/
 Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/
 1   5 хүртэл жил
 50
 2  5-аас 14 жил
 55
 3  15, түүнээс дээш жил
 75

Оршуулгын тэтгэмж::
2.2 Оршуулгын тэтгэмж авах эрх:
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч нас барсан тохиолдолд оршуулагын тэтгэмж олгоно.
•    Даатгуулагч ҮОМШӨ улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүй олгоно.
•    Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал оршуулагын тэтгэмж олгоно.
Даатгуулагч нас барсан тохиолдолд түүнд олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 тоот тогтоолоор 300000 төгрөгөөр тогтоосон байгаа.

2.3 Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж нь:
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсэн амаржсаны тэтгэмж авах эрх үүснэ.
НД-ын хуульд нэмэлт өөрчлөлт орж заавал даатгуулагч эхийн ЖА-ны тэтгэмжийг сүүлийн 12 сарын төлсөн шимтгэлийг хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 100%-иар тооцож 4 сарын хугацаанд олгоно.
Харин сайн дурын даатгалд даатгуулагч эхийн шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 70%-иар тооцож 4 сарын хугацаанд олгоно.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно
2.4 Өвчтөн асарсны тэтгэмж нь:
Нийгмийн даатгалын шимтгэлийг 3-аас доошгүй сар төлсөн даатгуулагч эх, эцэг хууль ёсны асран хамгаалагч 0-5 насны хүүхдээ эмнэлэгт сахиж эмчлүүлсэн бол өвчтөн сахисны тэтгэмж олгоно.
 Даатгуулагч өвчтөн сахисны тэтгэмжийг хуанлийн жилд нийтдээ ажлын 30 өдрөөс илүүгүй хугацаанд тооцож олгоно. Тэтгэмжийн хэмжээг ажлын нэг өдөрт 3000 төгрөг байхаар тогтоосон. Харин хорт хавдар болон анх удаа сүрьеэгээр өвчилсөн өвчтөн сахисан бол ажлын 60 өдрийн хугацаанд тэтгэмж олгоно.
Өвчтөн сахисны тэтгэмжийг заавал даатгуулагчид ажил олгогчоор дамжуулан, сайн дурын даатгуулагчид НД-ын байгуулагаас тус тус олгоно. Өвчтөн сахисны тэтгэмж авах өргөдлөө эмнэлгийн хуудас олгосон өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэх шалтгаантай бол 6 долоо хоногийн дотор заавал даатгуулагч нь ажил олгогчдоо, сайн дурын даатгуулагч нь НД-ын байгуулагад тус тус өгнө
 
Төрийн үйлчилгээ
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats