ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИНЭЭР АВАХ


•    Монгол Улсын иргэн та 16 нас хүрмэгц 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах тухай хүсэлтээ дүүргийн Засаг Даргын Тамгын газарт гаргана.
•    Иргэний үнэмлэх олгох “ХААТР-21” маягтыг дүүргийн Засаг Даргын Тамгын газрын иргэний бүртгэл мэдээллийн албаны ажилтнаас авч асуултын дагуу нөхөж гарын үсэг зурж өгнө.

Зурганд тавигдах шаардлага

Нүд, чих, дух ил гарсан, эгц урдаасаа, нүдний шил болон малгайгүй, 30х40 мм-ийн хэмжээтэй, зурагнаас татаагүй, тухайн үеийн цээж зураг байна.

16 НАС ХҮРСЭН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН
ШИНЭЭР ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ АВАХАД

•    Төрсний гэрчилгээ / хуулбарын хамт /
•    Эцэг, эхийн иргэний үнэмлэх / хуулбарын хамт /
•    Хорооны Засаг даргын тодорхойлолт
/ Тухайн тодорхойлолтонд иргэний зурагтай, зургийг тамгалаж баталгаажуулсан байх /
•    Сургуулийн тодорхойлолт
/ Тухайн тодорхойлолтонд иргэний зурагтай, зургийг тамгалаж баталгаажуулсан байх /
•    3х4 см хэмжээтэй баруун доод буландаа регистрийн дугаартай 3 хувь ижил зураг.
•    Иргэний үнэмлэхний үнэ 10.000 төгрөг, ЧД-ийн татварын  албаны тэмдэгтийн хураамж 3.300 төгрөг, яаралтай тохиолдолд 20.000 төгрөг нэмж тушаасан баримт /ажлын 5 хоног /
   
•    Хэрэв иргэний үнэмлэх аваагүй 1 жилээс дээш хугацаа хэтэрсэн бол иргэний үнэмлэх авч байсан эсэх лавлагаа.  /Иргэний баримтын төв архиваас/
•     Жич: Бүрдүүлсэн материалыг иргэн зөвхөн өөрөө авч ирнэ.

1989-1991 оны хугацаа хэтэрсэн архивт зураг тулгах материалгүй иргэд дээрх материал дээр нэмж дараах материалыг бүрдүүлнэ

•    Суралцаж буй болон суралцаж төггсөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн хувийн хэрэг.
•    Ерөнхий боловсролын 8, 10-р анги төгссөн гэрэл зургийн цомог /монтаж/
•    Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /хуулбарын хамт/
•    Монгол улсын цэргийн үүрэгтний үнэмлэх /хуулбарын хамт/
•    Байцаагчаас батлан даалтын маягт авч баталгаажуулна.

1980-1988 оны хугацаа хэтэрсэн архивт зураг тулгах материалгүй иргэд дараахи  материалыг нэмж бүрдүүлнэ

•    Нийгмийн даатгалын дэвтэр хуулбарын хамт
•    Ажил эрхэлдэг байгууллагын тодорхойлолт, тухайн иргэний зургийг тамгаар баталгаажуулсан
•    Монгол улсын үндэсний энгийн  гадаад паспорт 
•    Дээрх материалаас 2-3 материал дутуу иргэд тухайн оршин суугаа хорооны Засаг даргын зөвлөлгөөнөөр орно.
•    Байцаагчаас батлан даалтын маягт авч баталгаажуулна.
Жич: /Бүрдүүлсэн материалыг иргэн зөвхөн өөрийн биеэр  авч ирнэ/


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Төрийн үйлчилгээ
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats